С.Батжаргал: 35 хүртэлх насны залуус халдвар, хамгааллын дүрэм журмыг мөрдөхгүй байна

2021-04-02 05:04987

4-р сарын 1-нээс 4-р сарын 2 буюу өнөөдрийн  08:00 цагийн байдлаар Орхон аймгийн БОЭТ-ийн вируслогийн лабораторит 266 PCR шинжилгээ хийснээс 17 тохиолдол  шинээр батлагджээ. Ингэснээр шинээр батлагдсан тохиолдол 112 болж,  аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 137 боллоо.

Шинээр батлагдсан 17 тохиолдоос ойрын хавьтлаас 15, шинээр 2 тохиолдлыг тус тус судалж байгааг ЭМГ-аас мэдээллээ. 

Орхон аймгийн онцгой комиссоос мэдээлж буйгаар халдварын тархалт олныг хамарсан байж болзошгүй. Алслагдсан баг, зорилтод бүлэгт энэ өвчнөөр өвчилсөн тохиолдол байх эрсдэлтэй.  Иймээс хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байгааг сануулж байна. 

Мөн хөдөлгөөний хязгаарлалтыг 35 хүртэлх насны залуус мөрдөхгүй байна. Хэн ч энэ өвчнөөр өвчилж, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулах боломжтойг дахин дахин анхааруулж байна. 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц