Амиа алдсан цэргийн асуудлаар талбай дээр нүцгэлж эсэргүүцлээ илэрхийллээ

2021-04-01 11:04436

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж, харуулчин-байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан. Улмаар өчигдөр эмнэлэгт амиа алдсан.

Амиа алдсан цэргийн ар гэрт хуульд заасны дагуу таван жилийн цалин хөлстэй тэнцэх мөнгө, оршуулгын зардлыг олгоно гэж Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлсэн.

Энэ асуудлаар иргэн Г.Мөнхжаргал Сүхбаатарын талбай дээр цээж нүцгэн бүтэн цаг зогсож эсэргүүцлээ илэрхийллээ. Түүний хэлж байгаагаар, хүний амийг юман чинээ боддоггүй буруутай хүмүүс хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэлээ. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц