Голомтод ажиллаж буй төрийн албаныхныг ВАКЦИНЖУУЛАХ-д бэлэн боллоо

2021-03-26 03:03346

Орхончуудыг төлөөлөлөн УИХ-д сонгогдон сууж буй УИХ-ын гишүүн Д.Батлут өнөөдөр Эрдэнэт хот вакцин татан авалт хийх болсонг мэдэгдсэн билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө эхний 2000 тун вакцинаа хүлээн авчээ.

Тодруулбал ХӨСҮТ-өөс #Коронавирусний эсрэг 2000 тун #Verocell нэртэй вакциныг аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газрын албан хаагчид урьд шөнө тээвэрлэн авчирлаа. Вакцины тээвэрлэлт, хүлээн авах явц, хадгалалтын горимд эм биобэлдмэлийн хяналтыг МХГ-ын холбогдох мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

    Вакциныг эхний ээлжинд голомтод ажиллаж буй алба хаагчид, Хот тохижуулах газар, “Эрдэнэт Ус” зэрэг зайлшгүй шаардлагатай ажилтан, алба хаагчдаа хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Цаашид вакцин татан авалтыг тасралтгүй хийнэ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц