Эрдэнэт хотод 2000 тун ВАКЦИН ирэхээр болжээ

2021-03-25 03:03653

Орхончуудыг төлөөлөлөн УИХ-д сонгогдон сууж буй УИХ-ын гишүүн Д.Батлут өнөөдөр Эрдэнэт хот вакцин татан авалт хийх болсонг мэдэгдлээ.

       Тодруулбал:  Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нарт хүсэлт тавьжээ. Хүсэлтдээ Эрдэнэт хотын хүн ам, ялангуяа энэ хүнд цаг үед Монголчуудын эдийн засгийн тодорхой хувийг үүрч буй Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хотын ажилчид, түүнийг дагасан хүн амын суурьшилд  дархлаажуулалтын вакцин шаардлагатайг уламжилсан аж. 

Тус хүсэлтийн дагуу  Эрдэнэтэд эхний ээлжинд 2000 тун вакцин ирэхээр болсныг тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулаад байна. Энэ удаад ирэх "Ковид-19" дархлаажуулалтын вакцин нь  БНХАУ-ын Сенофарм компанийн вакцин ирнэ гэдгийг тэрээр онцолжээ.

No description available.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц