Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөлөө

2021-03-18 07:031090

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслол боллоо. Уг үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийлсэн. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.  Монгол Улсын төрийн эрх барьдаг дээд байгуулага Улсын Их Хурлыг сонгон бүрдүүлдэг УИХ-ын сонгуулийн үеэр гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүнийг цагдан хорьж, шүүхээс ял оноосон нь Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, УИХ-ын тухай хуулиудыг ноцтой зөрчсөнийг тухайн үед би УИХ-ын даргын хувьд мэдэгдэл гаргаж байсныг онцлов.

УИХ-ын тухай хуулийн 9.1-д гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан бол УИХ шийдвэрлэхээр заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 23.2 дахь хэсэгт УИХ-ын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, УИХ-ын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно гэж заасан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.7-д Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө гэж, тангараг өргөхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, үг хэлэхгүй гэж заасныг дурдаад УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолыг эхлүүллээ. 

УИХ-ын сонгуулийн 13 дугаарт тойрогт нэр дэвшин ялалт байгуулсан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн адис авч, тангарагийн хуудсанд гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардаж авсны дараа УИХ-ын гишүүний  бүрэн эрхийг хүлээ


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц