Нөөцийн махыг худалдаанд гаргалаа

2021-03-17 18:03365

     Орхон аймаг нөөцийн махыг өчигдрөөс худалдаанд гаргалаа. Ингэхдээ хүн амын махны нийлүүлэлт, хангамж, үнийг тогтвортой    барихыг зорилгоо болгожээ.  

   Өнгөрсөн намар  Эрдмийт, Эрдэнэт мах маркет, Жаргалант мах импекс компаниуд нийт 300 тонн мах нөөцөлжээ. Ингэснээр эрэлт ихэсч, нийлүүлэлт буурсан энэ цагт Эрдэнэтчүүд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, эрүүл ахуй, ариун цэврийн стандарт хангасан, чанартай, хямд махыг хүнсэндээ  хэрэглэх боломж бүрдэж байна. 

 1-2 кг-аар савласан нөөцийг махыг нийт 31 цэгээр худалдаанд гаргаж, Орхон аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсэг хяналт тавьж эхлээд байна. 

НӨӨЦИЙН МАХНЫ ХУДАЛДААЛАГДАХ ҮНЭ

Үхэр  8200 төгрөг
Хонь  6900 төгрөг
Ямаа 6200 төгрөг

 

161543968_521669368817936_761049647882000451_n


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц