Орхон аймаг "Эх орончдын өдөр"-өөр...

2021-03-01 12:03903

Улс төрийн Ууган хүчин Монгол Ардын намын 100 жил, Орхон аймгийн Монгол Ардын намын 45 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан төр нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амар, Ю.Цэдэнбал нарын хөшөөнд цэцэг өргөлөө.


        Мөн энэ өдөр улс, эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулсан тэргүүний ажилтнуудад Төрийн дээд одон, медаль, салбар яамны шагналыг гардуулан өглөө. Тодруулбал,  Төрийн дээд Алтангадас одонгоор 2 иргэн, Авто тээврийн тэргүүний ажилтнаар 4, Архивын ерөнхий газрын Жуух бичгээр 1,  Байгаль, орчны тэргүүний ажилтнаар 2, Батлан хамгаалахын Тэргүүний ажилтнаар 1, Нийгмийн хамгааллын Тэргүүний ажилтнаар 7, Санхүү банкны Тэргүүний ажилтнаар 5, Соёлын тэргүүний ажилтнаар 3, Соёлын яамны “Жуух бичиг”-ээр 3, Тэргүүний уурхайчин тэмдгээр 7, Уул уурхайн яамны “Жуух бичиг”-ээр 2, Хөдөлмөрийн Тэргүүний ажилтнаар 9,  Хөдөө аж ахуйн Тэргүүний ажилтнаар 10, Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтнаар 3, Эрчим хүчний яамны Тэргүүний ажилтнаар 2, Орхон аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө медаль”-аар 3, “Хүндэт Жуух бичиг”-ээр 1, Орхон аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр 5, “Жуух бичиг”-ээр 8, МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнолын одонгоор 9, Эх орны медалиар 3, Тэргүүний ажилтнаар 4, Ахмад зүтгэлтнээр 10, Хүндэт тэмдгээр 14 иргэнийг тус тус шагналаа.

Мөн Уурхайчин багийн намын анхан шатны байгууллага дотоод ажлаараа, Эрдэнэ багийн намын анхан шатны байгууллага бүх шатны сонгуульд амжилттай оролцсоноороо, Жаргалант сумын Дулаан-Уул багийн намын анхан шатны байгууллага шинийг санаачилж үр дүнд хүрснээрээ, Дэнж багийн намын анхан шатны байгууллага цахим намын анхан шатны байгууллагаар шалгарч тус тус шагналаа гардан авсан бол Шилдгийн шилдэг намын анхан шатны байгууллагаар Баянцагаан багийн намын анхан шатны байгууллага тодорлоо.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц