Зэсийн баяжмал, нүүрсний экспорт нэмэгджээ

2021-02-26 06:021591

Он гарсанаас хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэвийн, тогтвортой үргэлжилж байна. Тодруулбал Зэсийн баяжмалын экспорт 194.4 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.6 мянган тонноор нэмэгдсэн байна. Нүүрсний экспорт 3.893.5 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 42.9 хувиар өсчээ. Төмрийн хүдэр, баяжмалын экспорт 1026.3 мянган тонн хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Газрын тосны экспорт өсч, өнгөрсөн оны мөн үеэс 457.1 мянган баррелиар нэмэгдсэн байна.

эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц