Мал төллөлтөнд зориулж аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг олгохоор шийдвэрлэжээ

2021-02-05 04:02520

Энэ жил Орхон аймагт эрт цас орж, олон жилийн дунджаас хүйтэн байсан тул малчдын бэлтгэсэн өвөл тэжээл дуусч,  хаваржилт хүндрэх төлөв ажиглагдаад байна. Иймээс аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг малчдад  үнэ төлбөргүй олгох ажлыг энэ сарын 25-ны өдрөөс зохион байгуулах болжээ.

   Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын 25 багт 1200 гаруй малчин болон мал бүхий иргэдэд нийт 136,9 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс 51.0 толгой мал нь нэг настай мал. Малчдын өвс, тэжээл дуусч байгаа тул мал төллөлтөнд зориулж, нөөцийн өвс тэжээлийг олгох шийдвэрийг Орхон аймгийн онцгой комиссоос гаргажээ.

Үүний тул сар шинийн дараа ХХААГ-аас малчдаа эргэх ажлыг зохион байгуулж, дахин судалгаа хийх юм. Орхон аймагт нэг боодол өвс 12.0-15.0 төгрөгний үнэтэй байна. Харин хүнс, ХХААХҮЯ-наас ОХУ-аас импортын тэжээл оруулж ирэхээр төлөвлөж байгааг Орхон аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий мэдэгдлээ.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц