ИТХ-ын дарга Д.Мөнхбат “Эрдэнэт ШУТП-”ийн үйл ажиллагаатай танилцлаа

2021-02-03 11:02198

              Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк нь 2017 онд байгуулагдсан. Хүний экологийн төв, Будгийн үйлдвэр, Гагнуурын электродын  үйлдвэртэй, бичил бизнес хөгжүүлэх инкубатор төв,  судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

     Тус парк байгуулагдсан цагаасаа хойш буюу 2018 оноос хойш ашигтай ажиллаж байна. Тус паркийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцаж, бизнес хөгжил, тулгамдаж буй асуудлыг тодрууллаа.

        Тус төвийн үйлдвэрүүдийг хувьчлах, бизнес инкубатор төвийн хүртээмж, дэд бүтэц, орчны тохижилтыг сайжруулах, судалгаа, шинжилгээний ажилтнуудын нөөц, нийгмийн асуудал, цалинг нэмэгдүүлэх, гарааны бизнест хөрөнгө оруулах эрх зүйн шийдлийг олох зэрэг асуудал тулгамдаж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг ярилцаж, тодорхой  санал танилцуулахаар боллоо.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц