ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурах хүсэлтэй монгол элсэгч нарыг цахимаар бүртгэж байна

2021-02-03 10:021667

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрудничество агентлаг, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Оросын холбооны улсын Засгийн газрын хөрөнгөөр тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийг цахимаар бүртгэж байна.

ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсын иргэдэд зориулан тус улсын их, дээд сургуульд 4-7 жил үнэгүй суралцах 500 тэтгэлэгт хуваарийг гаргадаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ адил төвшний тэтгэлэг авч буй дэлхийн орнуудтай харьцуулахад Монгол нэгдүгээрт жагсдаг талаар бид өмнө нь мэдээлсэн.

ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар  2012 оноос эхлэн дээрх 500 хуваарийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт БШУЯ-тай хамтран зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд цар тахлаас үүдсэн нөхцөл байдлыг харгалзан шалгаруулалт зөвхөн цахимаар явагдаж байгаа бөгөөд education-in-russia.com сайтад 300 орчим монгол иргэн ОХУ-д тэтгэлгээр суралцах өргөдлөө бүртгүүлжээ. Уг бүртгэлийн нэгдсэн систем энэ сарын 20-нд автоматаар хаагдах бөгөөд монгол элсэгч нар амжиж бүртгүүлснээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хойд хөршийн тэргүүлэх их, дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ бакалавр, магистр, докторантур болон ординатурт суралцах боломжтой юм.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц