2020 оноос шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүдэд хүүхдийн тоогоор жил нэмэгдүүлэн тэтгэвэр тогтоож байна

2020-06-17 12:06248

 Төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн НДШ төлсөн хугацааг нэмж байна. Тодруулбал, 

Нэг хүүхэдтэй бол 1 жил 6 сар

Хоёр хүүхэдтэй бол 3 жил

Гурван хүүхэдтэй бол 4 жил 6 сар 

Дөрвөн хүүхэдтэй бол 6 жилийг нэмж байгаа юм.

Энэ нь 2020 оноос шинээр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдэд хамаарна гэдгийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс мэдээлж байна.

Эхчүүдийн тэтгэвэрт гарах насны хувьд дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эх 50 насандаа, бусад эхчүүд 55 насандаа өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй юм.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц