NBA Тамирчид холбооныхоо шийдвэрийг хэлэлцжээ

2020-06-16 03:0657

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн зүгээс 2019-2020 улирлаа ирэх долдугаар сарын сүүлээр 22 багтайгаар үргэлжлүүлэн явуулах шийдвэр гаргасан билээ. Тус лигийн нэр нөлөө бүхий тамирчид холбооныхоо энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгаа аж. Тодруулбал, Бруклин Нетс багийн супер од тоглогч Кайри Ирвин тэргүүтэй 80 гаруй тамирчин өнгөрөгч Баасан гаригт онлайнаар хуралдаж, холбооныхоо гаргасан шийдвэрийг эсэргүүцэх эсэх талаар ярилцжээ.

Кайри Ирвин “Би Орландо хот руу явах саналыг дэмжихгүй. Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй санал нийлэхгүй. Би нийгэмдээ эрс шинэчлэлт хийхийн тулд байгаа бүхнээ зориулах болно” хэмээжээ.

NBA 2019-2020 улирлын Орландо хотод үргэлжлүүлэн явуулахаар болсон билээ.

Нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй онлайн уулзалтад тоглогчдын холбооны тэргүүн Крис Пол, дэд тэргүүн Кайри Ирвин, Кевин Дюрант, Кармело Энтони, Дуайт Ховард, Донован Митчелл, Эвери Бредли зэрэг тоглогчид байсан бол Леброн Жэймс харагдаагүй байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц