“21000” шоуны ялагчаар хийлч Ч.Дэлгэрцэцэг тодорчээ

2020-06-10 15:061916

25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу нэвтрүүлгийн 16 дахь цувралын ялагч өчигдөр /2020.06.07/ тодорлоо.

Энэ удаагийн цувралд МУГЖ Л.Баттулга, МУСТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож, 21 000 төгрөгийг 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн хоолоо хэрхэн залгуулах вэ гэдгийг үзэгчдэдээ харуулж, бага мөнгөтэй үлдэж шоуны ялагч болохын төлөө өрсөлдсөн юм.

Тэмцээний сүүлийн өдөр буюу 10 дахь өдөр ялагчийг тодруулахад МУСТА, хийлч Ч. Дэлгэрцэцэг 400 төгрөгийн зөрүүгээр ялагч болж, гурван сая төгрөгийн эзэн болсон ажээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц