Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэн 631 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууцтай

2024-04-22 02:04412

          Энэ удаагийн “ХОМ” булангаараа Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэнгийн хөрөнгийг танилцуулж байна. Бид өнөөдрөөс эхлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчдийн хөрөнгийг цувралаар хүргэх болно. Б.Мягмарсүрэнгийн хувьд  оноос аймгийн иргэдийг төлөөлж, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа билээ.

Түүний 2012 оны орлого 16 сая төгрөг байсан бол 2022 онд 296 сая төгрөг болон өсчээ. Тэрбээр 2012 онд 300 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, хоёр өвөлжөөтэй байжээ. Харин 2022 онд нэг орон сууц, нэг амины хаус, үйлчилгээний зориулалттай ороц сууцтай болж хөрөнгөжсөн бол эдгээр сууцаа 634 сая төгрөгөөр үнэлжээ.

Б.Мягмарсүрэн нь өдгөө Lexus, RX 450, Toyota, Prado 150 машинтай, үнэлгээ нь 137 сая төгрөг. Эзэмших-1га-1, Эзэмших-400м2-1, Өмчлөх-800м2-3 газартай, үнэлгээ нь 45 сая төгрөг ажээ. Тэрбээр дотоодын хадгаламжиндаа 42 сая төгрөгтэй, бусдаас 337 сая төгрөгийн авлагатай. Б.Мягмарсүрэн нь Нью жем ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төрийн банкинд өртэй гэж мэдүүлжээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц