ОРХОНЫ ЗАХ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА Б.СОДНОМДАРЖАА УЛСААС ХЭДЭН ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХЭМЖЛЭХ ВЭ

2024-04-15 03:04266

  Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20-25 жилийн ял сонсож, зургаан жил хоригдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар 2021 оны тавдугаар сарын 14-нд батлан даалтад гарсан билээ. Учир нь, тэднийг батлан даалтад гаргах шинээр үүссэн нөхцөл байдал тогтоогдож, Улсын дээд шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноохдоо хууль хяналтынхан “Эрүүдэн шүүсэн” гэж Улсын Дээд шүүхийн шүүгч нар үзсэн байдаг аж. Тэднийг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг гэм буруутайд тооцож, шүүхээс ял оноосон. Гэвч тэд жил хүрэхгүй хугацаанд хоригдож, Өршөөлийн хуулиар суллагдсан юм.

Тэгвэл гурван шатны шүүхээс ял сонссон ч шүүхийн шийдвэр нь хэрэгсэхгүй болгож, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын цагаатгах тогтоол гараад байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хохирлыг барагдуулах Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан.

Б.Содномдаржаа өдгөө Орхон аймагтаа амьдарч байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй, эмчилгээ хийлгэж, зах дээр худалдаа наймаа эрхэлж, амьдралаа залгуулж байгаа юм. Тэгвэл тэрбээр улсаас 6 тэрбум төгрөг нэхэмжилж магадгүй гэсэн мэдээлэл байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц