Даваат, Шанд багт 2.2 тэрбум төгрөгөөр хийгдсэн эко жорлонгууд салхинд нурлаа

2024-04-15 02:04177

    Орхон аймгийн хэмжээнд 16 мянга орчим нүхэн жорлон байдаг. Үүнийг үе шаттайгаар эко ариун цэврийн байгууламжаар солих ажил өнгөрсөн 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн 2022 онд Даваат, Шанд багт БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 1000 айлын нүхэн жорлонг эко ариун цэврийн байгууламжаар сольсон байдаг. Тодруулбал, Даваат багт 750 айл, Шанд багийн 250 айлын нүхэн жорлонг өөрчилсөн юм. Уг ажлыг өнгөрсөн онд хийж, бүрэн хүлээлгэж өгсөн билээ. Гэвч харамсалтай нь, өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон шороон шуурганы улмаас Даваат багийн зарим айлуудын эко жорлон салхинд хийсэж, ашиглах боломжгүй болжээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц