Орхон аймгийн хэмжээнд авто замын нүхэн эвдрэлийг нөхөх ажил явагдаж байна

2024-03-26 04:03250

      Орхон аймгийн хэмжээнд гэр хорооллын болон хотын доторх авто замын нүхэн эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор нөхөх ажлыг Хот тохижуулах газар гүйцэтгэж байна. Өнгөрсөн долоо хоногт Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот багт нийт 48,24м2 талбайг 4,9тн хүйтэн асфальтбетоноор нөхжээ.

Хүйтэн асфальтбетон гэдэг нь сэрүүн чанартай, уутнаас нь гаргаад  шууд дэвсдэгээрээ халууна асфальтнаас ялгаатай юм. Дэвсэх технологи нь энгийн нөхөөс хийдэгтэй ижилхэн жилийн 4 улиралд, цаг уурын ямар ч үед дэвсэж болдогоороо онцлогтой ажээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц