М.Түмэнжаргал: Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарыг цэнхэр өнгөтэй болгох ажил аймгийн хэмжээнд 78.2 хувьтай байна

2024-03-26 04:03817

Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автомашины улсын дугаарыг бусад тээврийн хэрэгслээс ялгагдах тод цэнхэр өнгөтэй болгох ажил улсын хэмжээнд өрнөж байгаа. Уг ажил Орхон аймгийн хэмжээнд 78.2 хувьтай байгаа ажээ.

Аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал уг ажлыг энэ долоо хоногтоо багтаан 100 хувь болгохыг  байгууллагуудын дарга нарт үүрэг болголоо.

Тэрбээр “Автомашины улсын дугаарыг бусад тээврийн хэрэгслээс ялгагдах тод цэнхэр өнгөтэй болгох ажил 78.2 хувьтай байна. Энэ ажил өндөр хувьтай явагдаж байгаа ч 22 хувь нь цэнхэр дугаартай болоогүй байна. Тийм ч энд ажиллаж байгаа бүх төрийн албаны дарга, албан хаагчид хамааралтай. Байгууллагынхаа бүх машиныг цэнхэр дугаартай болгоорой. Мөн цэнхэр дугаартай автомашин амралтын өдрүүдэд хөдөлгөөнд оролцох тохиолдол байгаа. Амралтын өдөр ажилладаг байгууллагууд цэнхэр дугаартай машинаа унаад, хөдөлгөөнд оролцох ёстой” гэв.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц