Баян-Өндөр сумын ЗДТГ 30 сая төгрөгөөр сонгуулийн самбар авах тендер зарлажээ

2024-03-21 04:03365

        Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сард нэгэн тендер зарласан нь анхаарал татаж байна. Тодруулбал, ЗДТГ-аас 30 сая төгрөгөөр сонгуулийн самбар худалдан авах тендер зарлажээ. Тендерийг хялбаршуулсан журмаар зохион байгуулсан бөгөөд гурван компани үнийн саналаа хүргүүлсэн байна. Үнийн санал хүргүүлсэн компаниудаас “Дулаанхаан Агаар” ХХК шалгарчээ. Хамгийн хачирхалтай нь, хамгийн өндөр санал хүргүүлсэн “Дулаанхаан Агаар” ХХК шалгарсан нь анхаарал татаж байна. Тодруулбал, тендерт “Дулаанхаан Агаар” ХХК- 29.219.000, “Цэц үжин” ХХК- 27 сая төгрөг, “Түмэн-Өнгө”     ХХК- 28.922.640 төгрөгийн үнэ хүргүүлсэн байна. Үүнээс “Дулаанхаан Агаар” ХХК шалгарч, сонгуулийн самбар нийлүүлэхээр болжээ.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц