Олон нийтэд хохирол учруулах эрсдэлтэй 9 ШТС-ыг хэзээ нүүлгэн шилжүүлэх вэ?

2024-02-26 13:021369

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй шатахуун болон хийн шингэрүүлсэн түлш түгээх станцуудын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор аймгийн засаг даргын захирамжийн дагуу нийт 29 байршлын ШТС-д шалгалт хийсэн. Үзлэгт хамрагдсан аж ахуй нэгжүүдийн 18 байрши дахь ШТС-ыг илэрсэн алдаа зөрчлийг арилган, цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзсэн. Харин холбогдох хуулиуд, норм стандартын зөрчилтэй, иргэд олон нийтэд аюултай бүсэд байрлах өндөр эрсдэлтэй 6 аж ахуй нэгжийн 9 байршил дахь ШТС-ыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж ажлын хэсгийн бүрэлдэхүүн үзжээ. Үүнд дараах ШТС-ууд хамаарагдаж байна.

  1. Аймгийн Онцгой байдлын зүүн урд байрлах “Юни Газ” ХХК-ийн АХЦС-1
  2. Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд байрлах “Петровис Ник” ХХК-ийн ШТС-2, “Юни Газ” ХХК АХЦС-2
  3. 100 айлын урд байрлах "Магнай трейд" ХХК ШТС-31
  4. Наран баг, 3-р сургуулийн урд байрлах “Содмонгол Групп” ХХК-ийн ШТС-25
  5. Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд байрлах “Чес Газ” ХХК-ийн АХЦС
  6. Зэст баг, Барилгачдын талбайд байрлах “Петровис Ник” ХХК-ийн ШТС-1
  7. Их хаадын зүүн урд байрлах “Содмонгол Групп” ХХК-ийн ШТС-54
  8. 100 айлын урд байрлах “Шунхлай Петролиум” ХХК-ийн ШТС-2
  9. Бараан зах, Эрдэнэт их дэлгүүрийн урд байрлах “Магнай Трейд” ХХК-ийн ШТС-44

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц