"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тендерт "Титан хас фүүд" ХХК-ийг Сангийн яам, Дээд шүүхийн шийдвэрийг үл тоон, хууль зөрчин ялуулжээ

2024-01-11 15:01895

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн яам, шүүхийн шийдвэрийг үл тоон, хууль бус тендер шалгаруулалт хийжээ.  Хууль зөрчин тендерт орсон "Титан хас фүүд" ХХК нь өнөөдөр ч ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлж буй. 

Үүнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагааны бодлогын газар, үнэлгээний хорооныхон болоод С.Энхмандах нарын ашиг сонирхол хууль зөрчсөнг эх сурвалжууд хэлж байна. Энэ мэт хуйвалдааны ард уурхайчдын чанартай халуун хоолоор үйлчлүүлэх стандарт, журам алдагдсаар удаж байна.   

С.Энхмандах дарга аа! төрийн бодлогын газар, хуулиас давсан ямар эрх мэдэл танд бий вэ?

Уурхайчид хоол үйлдвэрлэлийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун бус байгаагийн цаана ашиг сонирхол, авлига буйг АТГ шалгах цаг нэгэнт болжээ.

17049ddb-198d-4c54-8525-64304c4d4891

   Тодруулбал, дээрх хуульд тусгагдсан хэд хэдэн заалтыг зөрчсөн "Титан хас фүүд" ХХК-ийг тус үйлдвэрийн ЗМЗ-ын тендерийн 2 багцад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх 5/130-19 дугаартай гэрээг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 566 дугаар магадлал/" Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ "Татан фүүд" ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 09-ний 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, тус тус хүчинүй болгосугай."-г хэвээр үлдээсэн байна.

Мөн Сангийн яамнаас гаргасан худалдан авах ажиллагааны улсын байцаагчид тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг ирүүлнэ үү гэснийг үл тоожээ. 

5dc669ec-6836-48f3-9b43-299cf7c60c48

ae906e0f-e701-4774-ac6b-77e2f41b4cf5416700106_2644749732339360_2417346100217674550_nbeb1a6c5-37c3-4a20-9ac0-aa99c3570d3f

Дээрх компант нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дэд захирал Буян-Өлзийн Жаргалсайхан, хүү Жаргалсайханы Ууганбатынх. “Таятан фүүд” ХХК-аараа 2018 онд 850 сая төгрөгийн зээл авч байсан. Зээл үлдэгдэлтэйгээ царцсан. Б.Жаргалсайхан, Ж.Ууганбат нар "Таятан фүүд" ХХК-ийнхаа нэрийг "Титан хас фүүд" ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэнг өмнө нь ergelt.mn сайтаар ТАНИЛЦ: ЦАЙСАН “ЖДҮ-ЧИД” БУЮУ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ ГҮРИЙГСЭД   https://ergelt.mn/news/64/single/32586 нийтлэлд онцолж байжээ. 

1(2)2(3)

52d164a2-d647-4080-aa6c-cc8012fa8581

 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц