Санаачилсан “Хүнсний хувьсгал”-ыг тань Г.Ёндонгийн фракцынхан сүйрүүлж дууслаа, Ерөнхийлөгч өө

2024-01-10 19:011890

Монгол хүний Эрүүл мэнд-Хүнсний Аюулгүй байдалтай шууд хамааралтай. Хүнсний тухай хуулийн 3.1.2 -т  “Хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ гэж заасан. 

Өнөөдөр манай улсад төрийн зохицуулалт шаардлагатай, шат шатандаа үйл ажиллагаагаа хяналтаа сайжруулах тулгамдсан асуудлуудын нэгийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харж чадсан билээ. 

Дэвшүүлсэн эл санаачилга Эрдэнэтэд түүний ойрын хүн гэгдэх Г.Ёндонгийн удирдаж  буй баг хамт олны үйл ажиллагааны улмаас унаж байна. Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "Халуун хоол" үйлдвэрлэл нь хууль бус тендер шалгаруулалт, хуйвалдааны дунд уурхайчдын эрүүл мэндэд заналхийлж буй дүр төрх юм. Учир нь олон нийтийн дунд Баатар цолоор өргөмжлүүлсэн, Эрдэнэт үйлдвэрийн баг бүрэлдэхүүн манлайлан дэмжиж, ядах нь ээ Оюутолгой, Тавантолгойн уурхайчдын халуун хоолны жишгээр стандартад ажилчдын хоолны  стандартаа барих хүлээлт Эрдэнэтчүүд, тэдний гэр бүл, ахан дүүст байсан юм.

Гэвч оноос өмнө ч, одоо ч эрх мэдэл, дарангуйллын ард  хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй алдагдаж байгааг нуун дарагдуулсаар. Үүний үр дүнд орон нутгийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтэд голлох нөлөө үзүүлж буй уурхайчдын эрүүл мэнд  золиослогдож байна. 

Тухайлбал, 2023 оны 11 сарын 8-ны шөнө "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "ДЦС"-ын "Од дөл" ХХК-ийн халуун хоолноос шалтгаалсан хордлогын асуудлыг гуйвуулж,   төөрөгдүүлсэн мэдээлэл цацав.  Угтаа “Enterobacteria” буюу  хүний ялгадсаар тархдаг бактериас үүдэлтэйг олон нийтэд мэдээлсэнгүй.

Тухайн үед манай сайтаар нийтлэгдсэн мэдээлэл болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын олон нийттэй харилцах албанаас мэдээллэсэнг хүргэе.

https://etimes.mn/news/79380 

 

af7e423c-cf6f-4a99-bd89-1d0102a98485 (1)

Тус шинжилгээний үр дүнд шат шатны мэргэжлийн байгууллагынхантай үгсэн хуйвалдахзамаар зориудаар нөлөөлж, гол ААН-ийг хариуцлагаас мулталлаа.

Яг энэ үеэр Орхон аймгийн ЭМГ дахь холбогдох улсын хяналтын байцаагч нь н.Лхагва

  1. Эрдэнэт үйлдвэрийн дотроосоо гал тогоонд хийсэн хяналт, шалгалтаар авсан арчдсаас “Хөргөгчний бариул”-аас,
  2. БОЭТ-өөс өвчтөнд хийсэн шинжилгээний дүн,
  3. ХӨСҮТ-ийн лавлан бататгах шинжилгээний хариу
  4. Стандарт хэмжилзүйн газрын итгэмжлэгдсэн лабораторит хийлгэсэн хоолны дээжээс ургуулсан “Шинжилгээний хариунууд давхцаж,  нэг төрлийн бактери илэрсэн”  гэсэн тайлбарыг  https://www.facebook.com/etimes.mn/posts/pfbid07R9U6FYEBS5h5Q92nPLTLdDmiehoQHm3h6wyjQf7my4B2qCT5meHMzDnwj5AwsCkl манай сайтын хамт олонд мэдээлж байв.

6832c4a3-2f1c-4689-96bf-b823c8db2ad15b4999ee-648e-4574-b8f7-0f7d449c60a5

/ ХӨСҮТ-ээс ирүүлсэн шинжилгээний хариу/

Шинжилгээний хариу ийм гарсан байтал удирдлагын зүгээс болон хуулийн хэлтсээс нь ажилчдыг элдэв асуудал тарихгүй байх чиглэлд анхааруулга, сануулга өгч амыг нь таглав.  Мөн энэ үеэр ХӨСҮТ-рүү бататгахаар явуулсан шинжилгээний хариунд нөлөөлсөн байж болзошгүй талаар эмч мэргэжилтэн, бусад эх сурвалжууд үзэж буйг бид өмнө нь мэдээлж байсан. Цаг хугацаа хожих, хариуг удаашруулж ирүүлэх, олон нийтэд ил тод мэдээлнэ гэсэн ч,  “Ажлын хэсэг” гаргалаа гэх зэргээр бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж буйг бид өмнө мэдээлж байсан. Өнөөдөр ажилчид эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцсэн хоолоор үйлчлүүлж буйдаа эргэлзэж байгаагаа ч бидэнд илэрхийлсээр байна. 

Уурхайчдаас Орхон аймгийн ИТХ дэх Ардчилсан намын нэр бүхий төлөөлөгчдөд хандсан байна.  Холбогдох албан тушаалтнуудтай дээрх төлөөлөл уулзаж, хоол үйлдвэрлэлийн бодит байдлыг шалгаж, өмнөх хордлогын асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн тухай албаныхнаас тайлбар хүссэн ч, ил тод, нээлттэй мэдээлэл хийсэнгүй.

 Эх сурвалжуудаас өнөөдөр ундууцаж буй Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын хамтын ажиллагаа, төслийн албаны дарга Д.Эрдэнэбат, хуулийн хэлтсийн орлогч дарга Д.Төгсбаяр нар нь өмнө нь үйлдвэрийн бүсээс хулгай хийсэн хэрэгт холбогдсон  “Од дөл” ХХК-ийг хоол үйлдвэрлэлийн тендерт ялахад нөлөөлсөн, тухайн үед өөрсдөө үнэлгээний хороонд үүрэг гүйцэтгэх явцдаа танил тал, ашиг сонирхол нэгдсэнг мэдээллэсэн.

399802139_821354556656443_8406563643741476634_n

Манай Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал”-д уриалж, нийгмээсээ дэмжлэг хүлээж буй. Энэ хүрээнд олон ажил ч өрнөж байна. Хувьсгалын нэг гол уриа нь эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдал. Харин Хүнсний аюулгүй байдалд Монгол хүний эрүүл мэнд нэн түрүүнд яригдана. Иймд  "Хүнсний Хувсгал"-ыг санаачлагч Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсэх, хууль хяналтын байгууллагынхны хамт анхаарлаа хандуулна уу.

Эс бөгөөс гэрээний үүргээ зөрчиж, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан ч арын хаалгаар мундагддаг нөхдийн эрх ашгийн ард мянга мянгаар тоологдох уурхайчдын эрүүл мэнд золигт гарах нь ээ... 

 Нэмж хэлэхэд, тус үйлдвэрийн ажилчид "Эрдэнэт Медикал"-д эрүүл мэндийн үзлэгт хамрагдахад хоол боловсруулах замын өвчлөлтэй гарч, эмчилгээний хоолны зааварчилгаа, зөвлөгөө авах тохиолдол нэмэгдэж байгаа талаар бидэнд хандсан ба хууль бусаар, эрх ашгийн доор уурхайчдыг хэрхэн хохироож буйг эргэн сурвалжлан хүргэж ажиллах болно.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц