Энэ жилийн баяр наадмын төсвийг 419 сая төгрөгөөр баталлаа

2023-06-13 13:06951

Монголын тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Ардын Хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр, Орхон аймаг, Эрдэнэт хотын үүсгэн байгуулагдсаны 47 жилийн баяр наадмыг зохион байгуулах нэмэлт зардлын задаргааг Орхон аймгийн ИТХ-ын 2023.06.12 ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаар баталлаа.

   Ингэснээр баяр наадмын нийт төсвийг 419 сая төгрөгөөр баталжээ. Үүнд Хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахад 49.8 сая, үндэсний бөхийн барилдааны зардалд 22.1 сая, хурдан морины зардалд 65 сая, сур, шагайн харваанд 24 сая, худалдаа үйлчилгээний зардалд 5.5 сая, сочёл урлаг, спортын арга хэмжээнд 160 сая, хот тохижилт, чимэглэлтийн зардалд 27,2 сая, хэв журам хамгаалахад 21.4 сая, наадмын төв комиссын зардалд 44 сая байхаар тусгажээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц