“Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийн биелэлтийг хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ

2023-04-11 15:04709

 “Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралд аймгийн ИТХ-ын Цахим бодлогын хөгжлийн хорооны гишүүд оролцлоо.

“Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийн хүрээнд 5 зорилт 17 арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй зарим ажлаа гүйцэтгэгч байгууллагууд ажлын хэсгийн хуралд танилцуулсан юм.

Тодруулбал, Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй Смарт Эрдэнэт платформын гүйцэтгэгч “Монгол Контент” ХХК орон нутагтай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг нэгтгэн  төрийн үйлчилгээ, төлбөрийн системийг цогцоор нь шийдэхээр ажиллаж байгаа юм. Уг апликейшн ирэх зургаадугаар сард хэрэглээнд нэвтэрнэ гэдгийг гүйцэтгэгч тал мэдэгдсэн юм.

  Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй дараагийн арга хэмжээ нь Орхон аймгийн газар зүйн мэдээллийг нэгдсэн системд оруулах ажил юм. Уг ажлыг “Land owner” ХХК гүйцэтгэж бөгөөд мөн гүйцэтгэлээ танилцууллаа. Тус систем нь Эрдэнэт хотын газар нутгийг газар зүйн орон зайн мэдээллийн системд бүрэн шилжүүлж,  газар дээрх барилга, ногоон байгууламж, зам, дэд бүтэц хаягжуулалт, газар доорх инженерийн байгууламж, шилэн кабель зэргийн мэдээллийг нэгтгэх бөгөөд системтэй холбоотой засаж сайжруулах зүйлс цөөнгүй байгааг ажлын хэсгийн гишүүд сануулж байлаа. юм. 

Харин “Дижитал дэд бүтэц” ТЭЗҮ боловсруулах ажлыг “Хушдөл” ХХК гүйцэтгэж байна. Ажлын хэсгийн гишүүд  гүйцэтгэгч компанийн удирдлагуудад  хариуцсан ажлаа эрчимжүүлэхийг анхаарууллаа.  Мөн уг хөтөлбөрийн биелэлтийг аймгийн ИТХ-ын Зөвлөл, Цахим бодлогын хөгжлийн хорооны хурлаар хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц