ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТЖАРГАЛ: САНХҮҮЧ Н.БЯМБАЦЭЦЭГИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН

2023-05-16 03:051118

       Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийг хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйд үүрэгт ажлаас нь түр хугацаанд түдгэлзүүлжээ. Тэрбээр Орхон аймгийн ЗДТГ-т долоон жил ажилласан байна. Бид энэ талаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалтай холбогдож, тодрууллаа.

С.Батжаргал “Гэрээс нь их хэмжээний мөнгө хураан авсан гэх Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гартал буюу гэм буруутай эсэх нь тогтоогдох хүртэл чөлөөлсөн. Хэрэв тэр хүн буруугүй нь тогтоогдвол буцаад ажилдаа орох боломжтой. Гэрээс нь 700 сая төгрөг хураан авсан эсэхийг мэдэхгүй байна. Хууль хяналтын байгууллагаас яг ямар үндэслэлээр шалгаж байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөгүй. Нууцын зэрэглэлтэй юм шиг байна лээ. Н.Бямбацэцэг нь ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар 2016 оноос хойш ажиллаж байсан” гэлээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц