Машинд амаржсан эх, хүүхдийг нөхрийнх нь ээж эх барьжээ

2023-03-10 15:03424

Орхон аймагт "Жирэмсэн эх таксинд төрлөө" гэх мэдээлэл өнөөдөр өглөө цахимд нийтлэгдсэн. Энэ талаар тодруулахад Орхон аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн холбогдох албаныхан эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа гэсэн юм. Мөн ар гэр, эмнэлгийн зүгээс замд үүссэн хальтиргаа гулгаа, өглөөний замын хөдөлгөөний ачааллын улмаас ийм нөхцөл байдалд хүрсэн гэж тайлбарлалаа.

 Тухайн эхийн хоёр дахь төрөлт бөгөөд шөнө 3 цагт өвдөлт өгч төрөхийн хүлээн авахад очсон. Улмаар ээлжийн эмч үзэж, төрөх өвдөлт жигдрэхээр ир гээд гэрт нь буцаасан. Улмаар эмэгттэй өглөө өвдөж, 7 цагийн үед эмнэлгийн тусламж авахаар явах үедээ замаас барисан таксиндаа 7 цаг 20 минут орчимд амаржсан.  Эх хүүхдийг эмэгтэйн ээж нь эх барьж, эмнэлэгт дуудлага өгчээ.

  Одоогоор эх хүүхдийн биеийн байдал хэвийн, эмнэлгийн зүгээс ажиглалт хяналт хийж байна гэсэн юм. Эмч нарын хэлж байгаагаар ихэнх тохиолдолд хоёр дахь төрөлт 8-10 цаг үргэлжилдэг. Үзлэгийн үеэр савны ам 1 см нээгдсэн буюу өвдөлт жигдрээгүй байсан. Бид цаг агаарын нөлөө, эхийн биеийн онцлогийг тооцолгүй гэрт нь буцаасандаа уучлалт хүсч байна.  Нөгөө талаас замын нөхцөл байдал, өглөөниий замын ачаалал ийм байдалд хүргэлээ гэсэн юм.

  Энэ жишээнээс харахад золоор эх, хүүхэд аюулгүй эсэн мэнд ч гэлээ "Эх, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал" эрүүл мэндийн салбарынханд, хувь хүний төлөвлөлтөд сануулга болж байна.

Нэг талаас эмнэлгийн орны хүрэлцээ хүртээмж, эмч ажилтны хүрэлцээгүй байдлаас шалтгаалсан ачаалал төрөлтийн явц эхэлсэн эмэгтэйг гэрт нь буцаахад хүрч байгаа бол, нөгөө талаас төрөх хугацаагаа тооцож бэлтгэл хангах, өвдөлтийн шинж тэмдгээ эмчид үнэн зөв мэдүүлэх, эмчид шаардлага тавих эх хүний үүрэг ч давхар хөндөгдөж байгааг уншигч та бүхэнд анхааруулан хүргэлээ.  


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц