Эрдэнэт хот орчмоор өдөртөө -14 хэм хүйтэн байна

2023-01-25 09:01540

2023 оны 01-р сарын 24-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 25-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Өнгөрсөн шөнийн байдлаар: Нийт нутгаар цас ороогүй. Өнөө өглөөний 08 цагийн ажиглалтын мэдээгээр Баян-Өндөр суманд 12 см, Жаргалант суманд 9 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Салхи ихэвчлэн баруунаас секундэд 2-6 метр. Өчигдөр өдөр агаарын температур нийт нутгаар -14.1....-22.7 градус. Өнөө шөнө агаарт -24.9...-33.2 градус, хөрсөндөө -32.1...-35.1 градус хонолоо.

ЭРДЭНЭТ ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -23 градус, өдөртөө -14 градус байна.

ЖАРГАЛАНТ СУМ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32 градус, өдөртөө -19 градус байна.

01 сарын 25-аас 01 сарын 30-ийг хүртэлх 5 хоногийн урьдчилсан мэдээ
Ихэнх хугацаанд цас орохгүй. Салхи секундэд 4-9 метр, 27-оос салхи үе үе ширүүснэ. Эрдэнэт орчмоор шөнөдөө -21...-26 градус,өдөртөө -13..-18 градус, Жаргалант орчмоор шөнөдөө -29...-34 градус өдөртөө -17...-22 градус байна. 27-ойс хүйтний эрч суларч Эрдэнэт орчмоор шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -6...-11 градус, Жаргалант орчмоор шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -9...-14 градус байна.

                                                                                                                                                                                         2023-01-25


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц