Номхон морь мэт 10 жил ноолуул, Төр нь нэг тусламж үзүүлье гэв

2022-12-01 19:121232

Орхон аймгийн ИТХ-ын  13 дугаар хуралдаанаар “Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Тус хөтөлбөр нь

  • Төрийн албан хаагчийн ажиллах орчин, нөхцлийг сайжруулан ногоон ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх
  • Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг ханган, тэднийг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэх
  • Өөрчлөлт, хөгжлийн стратегитай уялдуулан төрийн албан хаагчийг сургаж хөгжүүлэх зорилтод чиглэж, 2023-2026 оны оны хооронд гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. Хөтөлбөрийн шаардлагатай санхүүжилтийг орон нутгийн төсөв хариуцна.

Тэгвэл өнөөдөр Орхон аймаг нийт 4300 гаруй төрийн албан хаагчтай. Тэдний амьдралын чанар, өнөөгийн нөхцөл байдлыг түүвэрлэсэн судалгаанаас ажиглавал амьдрах орчин, түүнийг өөрийн болгох гэсэн зээлийн эргүүлэгт амьдарч байна. Тодруулбал, түүвэрлэсэн судалгаанд нийт 1231 төрийн албан хаагч хамрагдсаны 95 хувь нь зээлтэй. Дийлэнх нь орон сууц, хашаа байшин, авто машин буюу амьдралын чанартаа зарцуулсан зээл, төлбөрийн асуудалтай байгаа юм. Гэвч тэдний хөдөлмөрийн хөлс буюу гар дээрх цалин 700 гаруй мянга.  

ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГЭЭС ИЛҮҮ ХӨДӨЛМӨРИЙН БОДИТ ҮНЭЛЭМЖ ЧУХАЛ

Эндээс харахад, төрийн албаныханд амьдралын чанарт нөлөөлөхүйц цалингийн үнэлгээ чухал байсан. Гэвч буцалтгүй тусламж, нэг удаагийн дэмжлэг гэх мэтийн тоо төлөөлөгчид бодоцгоов. Өөрөөр хэлбэл, сонгуулиар санал авдаг ядуугийн зовлогийн урхиар төрийн албаныхныг уях юм байх. 

 ХОНИНЫ МОРЬ МЭТ 10 ЖИЛ НООЛУУЛ, ТӨР НЬ НЭГ УДАА ДЭМЖЬЕ ГЭВ

 АН-ын зарим төлөөлөгчид  “Нийт төрийн албан хаагчдын эрх ашигт чиглэсэн бус, улс төрийн сонгуульд нийцүүлсэн дүрэм журам боллоо” гэж гэсэн юм. Арга ч үгүй биз. Ховд аймаг л гэхэд төрийн албаныхны цалинг ирэх оноос 50 хувь нэмэхээр болов. Манайх ядуу, тартагтаа тулсан төрийн албан хаагчдаа 10 жил хонины морь мэт зүтгүүлж, хэдэн сарын цалинг нь нэг удаадаа олгоно. Үргэлжлүүлэн нөгөө циклээр насаар нь ажиллуулах гэж үзнэ. 

       Мөн 6.2.4. “Тухайн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй, 10-аас доошгүй жил ажилласан төрийн албан хаагчдад нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг орон нутгийн төсвөөс олгох” хэмээн заасан нь  шинэ, залуу албан хаагчдын нийгмийн баталгааг орхигдуулж ялгаварласан, гай, гавьяа ч үгүй олон жил суудлын бөглөөс хийсэн л бол төр нь дэмжих ёстой гэсэн шударга бус тогтолцоог дэмжиж буйг зарим иргэд шүүмжилсэн.

Үүнээс гадна  6.2.9.  “Төрийн албан хаагчийн  өрхийн орлого буурч, нэг гишүүнд ногдох хэмжээ нь хүн амын амьжиргааны доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд гэр бүлийг нь дэмжих, буцалтгүй тусламж олгох” гэсэн нь дэмжлэг, буцалтгүй тусламжийг тодорхой тусгаж өгөөгүй, үүнээс шалтгаалсан  төрийн тусламж, дэмжлэгийг тэгш бусаар олгох нөхцөл бүрдэж болохыг төлөөлөгчид  саналаар илэрхийлж байв. 

Энэ мэтээр төрийн албаныхнаа нийтээр нь дэмжсэн зоримог шийдвэр гаргасангүй. Ховдоос ч дор байх гэж...

Нүүр зургийг: Дашзэвэгийн Мөнхбатын пейжээс... 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц