Орхон аймагт 160 такси иргэдэд үйлчилгээ үзүүлж байна

2022-11-28 11:11251

Баян-Өндөр сум дотор такси үйлчилгээнд холбогдох хуулийн хүрээнд гэрээ байгуулсан 3 аж ахуйн нэгжийн 160 орчим такси үйлчилгээнд явж байна.  Шатах, тослох материалын үнэ тариф удаа дараа нэмэгдсэнтэй холбогдуулан зорчигчийн шинэчилсэн үнэ тарифыг 2022 оны  дөрөвдүгээр сарын 14-нд байгуулсан "Хотын доторх такси үйлчилгээг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ"-нд тусган үйлчилгээнд мөрдүүлж буй.
 Тус гэрээнд "Такси үйлчилгээний үнэ тариф хотын дотор эхний 1 км дотор 1500 төгрөг, түүнээс цааших 1 км тутамд 1000 төгрөг буюу 100 м тутамд 100 төгрөг, Вокзалын чиглэлд нэг зорчигчийг 2000 төгрөг байхаар тусган мөрдөж байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц