Салбар яамны шийдвэрийн дагуу сурагчид "Хийморь" худалдааны төв буюу "Түрээсийн байр"-нд хичээллэнэ

2022-08-30 12:08778

Эрдэнэт хотын анхны сургуулиудын нэг Ерөнхий боловсролын III сургуулийн сурагчид энэ хичээлийн жилд "Түрээсийн байр"-нд хичээллэнэ. Ашиглалтад ороод 40 гаруй жил болсон  тус сургуулийн барилгын элэгдлээс шалтгаалж, тус сургуулийн нурааж, дахин барих болсон. Ингэснээр БШУЯ-ны шийдвэрийн дагуу "Хийморь" худалдааны төвийн байранд хичээллүүлэхээр болжээ. Түрээсийн төлбөрийг салбар яамнаас гаргана гэж аймгийн удирдлагууд мэдэгдлээ. 

    Тодруулбал, мэргэжлийн байгууллагын 5 удаагийн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй гэж үзсэн. Иймд 2021 онд нураах шийдвэр гаргаснаар ажил эхлээд явж буй. Харин шинээр барих сургуулийн барилгын ажилд нийт улсын төсвийн 14 тэрбум зарцуулах аж.  

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц