
Нийслэлд "Нүхэн жорлон барих стандарт"-ыг танилцуулжээ
Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар нийт 144,992 нүхэн жорлон тоологджээ.
Нүхэн жорлон шинээр барихдаа MNS 5924:2015 стандартын дагуу барихыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс зөвлөж байна. Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай. Үүнд:
- Битүүмжлэлтэй байх ёстой тул битүү хавтангаар хийх
- Бүхээгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй байх
- Шөнийн цагт гэрэлтүүлэгтэй
- Бүхээгийн хаалганы дээд талд 400 мм урт, 200 мм өргөн ялаа, шавж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой
- Бүхээг дотор ариун цэврийн цаас, өлгүүр, тагтай хогийн сав, цэвэрлэгээний хэрэгсэл байгуулсан байна.
Ариун цэврийн байгууламжийн шалыг битүү хавтангаар давхар шаллах, нүхийг бүхээгийн ирмэг хүртэл 180 мм-ээс багагүй зайтай байлгах, шалыг халтиргаа, гулгаанаас хамгаалсан зориулалтын материалаар өнгөлөх стандарттай байдаг.
Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Сэтгэгдэл
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц