Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 2,656 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогджээ.

2022-01-22 02:01471

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 2,656 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан болохыг ЭМЯ-наас мэдээллээ.

 

Эдгээрийн 1,506 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 1,150 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.

Харин зөөвөрлөгдсөн тохиолдол болон нас баралт бүртгэгдээгүй байна.

 

Халдварын улмаас 10,547 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 50,640 иргэн гэрийн хяналтад оржээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлын тухайд 3,444 нь хөнгөн, 6,131 нь хүндэвтэр, 879 нь хүнд, 93 нь нэн хүнд байна


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц