
Аймгийн ИТХ-ын Ээлжит бус IV хуралдаан хуралдаж байна
Иргэн, ААНБ-ын үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 0.6 хувиар тогтоов
Аймгийн ИТХ-ын Ээлжит бус IV хуралдаан хуралдаж байна. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөөр 4 асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хувь хэмжээ тогтоох тухай,
- Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийн тухай
- Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлсэн аймгийн дэд хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийн тухай тус тус хэлэлцэн дүгнэнэ.
- Мөн тогтоол хүчингүй болгосонд тооцох тухай гэсэн дарааллаар хуралдана.
Үүнээс Тодруулбал үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хувь хэмжээ тогтоох тухай хэлэлцэхдээ...
- Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаагаас бусад уул уурхайн салбарын олборлолт, баяжуулалтын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн бүх үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 2 хувиар,
- шатахуун түгээх станц, банк, уур, ус, эрчим хүчний компаниудын бүх үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 1 хувиар
- бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 0.6 хувиар тогтоож, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталаа.
Уг захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хянуулан улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр Орхон аймагт мөрдөгдөх аж.
Сэтгэгдэл
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц