/"Ковид-19"/ Бага насны хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

2021-11-18 17:11464
Аймгийн хэмжээнд нийт 2052 хүн нэмэлт тунд хамрагджээ. Ингэснээр зорилтот бүлгийн хүн амын 34%, нийт хүн амын 20% нэмэлт тунд хамрагдаж, дархлаа тогтсон гэж ЭМГ-аас үзэж байна. Иргэд 8-дугаар сарын 31-ээс 9-дүгээр сарын  15-ны хооронд хурдацтай дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсан статистик үзүүлэлттэй байгаа бол дархлаажуулалт хамрагдаагүй насны бага насны хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг анхаарууллаа. Иймээс цаашид нэмэлт тунд хамрагдаж, өөрийгөө болон бусдын эрүүл мэндэд учрах эрсдэлээс хамгаална гэдгийг эрүүл мэндийн салбарынхан онцлон хэлж байна. 
 
       Тодруулбал : Орхон аймагт энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 633 тохиолдол батлагдсан. Үүнээс дархлаажуулалт хийж эхэлснээс хойш 268 хүүхэд өвчилсөн. Үүнээс 88 нь 1-р тун, 180 бүрэн тун/2 тун/ вакцин хийлгээд өвчилжээ. Дээрх нь дархлаажуулалтанд хамрагдсан 12-17 насны 7735 хүүхдийн 2.3%, халдвар авсан нь  0-18 хүтэлх насны хүүхдийн 20% эзэлж байна. 
 
Нэмэлт дархлаажуулалтад хэн, хэрхэн хамрагдах вэ?
 
  • Өдөр бүр өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 
  • 11-р сарын 20-нд бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд, 21-нд Мэндцэцэн, Үйлсбадрах өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагт дархлаажуулалт хийнэ.
  • Нэмэлт 3-р тунд 18-аас дээш насны 2-р тун  хийлгэснээс хойш 3 сар өнгөрсөн байх
  • 2 тун хийлгээд өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа нэмэлт тунд хамрагдана.
  • 1-р тун хийлгээд 3 сараас дээш хугацаа өнгөрсөн бол 21 хоногийн зайтай 2 тунд хамрагдана.
  • 1,2-р тундаа хамрагдаагүй 12-оос дээш насны иргэд хамрагдах боломжтой .
  • Жирэмсэн эмэгтэйчүүд 14-36 долоо хоногтойд 1,2-р тунд хамрагдана.
  • Төрсөнөөс хойш 42 хоногийн дараа хэрэв вакцинд хамрагдаагүй бол 1-р тунд, хамрагдсан бол дараагийн тунд хамрагдана.
  • Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн ” corV” сонголт хийн хамрагдах боломжтой.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц