Дархлаажуулалтын үр дүнд тохиолдын тоог 90 гаруй хувиар бууруулж чаджээ 

2021-10-19 15:101503

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь дархлаажуулалтын бүрэн тунд нийт ажилчдынхаа 98 хувийг, нэмэлт 3 дахь тунд 80 гаруй хувийг нь хамруулсан байна. Үүний дүр дүнд  үйлдвэрийн ажилчдаас өдөрт батлагдах тохиолдлын тоог 90 гаруй хувиар бууруулжээ.

Эрдэнэт үйлдвэрт  цар тахлын халдварын тохиолдол илэрч эхэлснээс хойш нийт ажилчдын 1989 буюу 13,9  хувь нь халдвараар өвчилж 96,7 хувь бүрэн эдгэрсэн. Харин урьдчилан сэргийлэх, вакцины бүрэн тунд 7000 орчим ажилчдын 98%-г хамруулсан. Харин нэмэлт 3-р тунд 80,4%-иар ажилчдаа хамруулж, эрсдэл, хүндрэлээс сэргийлэхийн зэрэгцээ,  өдөрт батлагдах тохиолдлын тоог өмнөх сараас 90 гаруй хувиар буюу 1-2 тохиолдол хүртэл бууруулж чаджээ.

Тухайлбал нэмэлт тунд хамрагдсанаас хойш, дархлаа бүрэн сэргэх 14 хоногоос дээш хугацаанд өвчлөлийн бүртгэгдэх тоо буурсан эерэг үр дүн гарсанг  “Эрдэнэт сувилал цогцолбор”-ын үйл ажиллагаа хариуцсан орлогч-ерөнхий эмч  Ж.Ганчимэг хэллээ. 

 Улсын хэмжээнд нэмэлт тунд хамрагдалт 380.0 буюу 20 хувь байгаа бол Орхон аймгийн хэмжээнд 25 хувийн хамрагдалтай нэмэлт тунгийн дархлаажуулалт үргэлжилж байна. Хэрэв манай улсын нийт хүн амын 30 хувийг бүрэн тунд хамруулахад, тохиолдлын тоо 2 дахин буурах боломжтой юм.

Иймээс бид дахин 3-р тунд хамрагдах зайлшгүй шаардлагатай юм.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц