Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн хуваарьт шилжинэ

2021-10-14 11:10653

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн 2021 оны 10-р сарын 16-ны өдрийн 05:00 цагаас эхлэн ӨВЛИЙН цагийн хуваарьт шилжинэ. Тодруулбал энэ сарын 16-ны өдөр буюу баасан гарагаас эхлэн  Эрдэнэт өртөөнөөс өдөр бүр 20.45 минутад явж, Улаанбаатар хотод өглөө 07.56 минутад хүрнэ. Харин Улаанбаатар хотоос 18.40 минутад явж, Эрдэнэт өртөөнд 07.40 минутад ирнэ. 

Зорчигч галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд:

1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;

2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн БОЛ эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;

3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/

Цар тахлын эсрэг халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөж байгаатай холбоотойгоор тасалбаргүй зорчигчийг галт тэргэнд оруулахгүй, үдэн гаргагчийг зорчигчийн тавцанд нэвтрүүлэхгүйг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдлээ. 

 

No photo description available.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц