Монгол Шуудангийн нэг сая дахь илгээмж хүргэгджээ

2021-06-25 14:06933

Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Б.Мөнхзориг нь Увс аймгийн иргэн С.Бямбасүрэнд илгээсэн илгээмж 2021.06.15-ны өдөр Монгол шуудангийн дотоод системд 1.000.000 дахь илгээмж болон бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Монгол шуудан  компанийн зүгээс дотоодын илгээмжийн нэг сая дахь илгээмжийн эзэнд дурсгалын /маркын/ цомог гардуулан өглөө.

Тус илгээмжийн илгээгч болон хүлээн авагч нарт “Монгол шуудан” ХК-ийн 2020 онд хэвлэгдсэн гарсан маркийн цуглуулга дээжийг дурсгасан бөгөөд илгээгч Б.Мөнхзоригт Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Алтаншагай гардуулан өгсөн бол, хүлээн авагч С.Бямбасүрэнд Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга С.Бямбабаатар мөнхүү дурсгалын маркийг гардуулан өгчээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц