Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтаар гаргана

2021-05-14 13:05201

Улсын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 401-р хорих ангиас суллаж, батлан даалтад гаргах гэж байна.

Одоогоор ар гэрийнхэн нь хорих ангийн гадна ирсэн хүлээж байгаа бөгөөд гэр бүлийн төлөөллөөс Шүүх эмнэлэг рүү оруулж, PCR шинжилгээ авлаа. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг суллах тухай Шүүхийн шийдвэр албан бичгээр ирэхийг хүлээж байна. 

Шүүхийн шийдвэр хорих ангид нь албажиж очоогүй байгаа ч тэднийг өнөөдөртөө багтаан суллана гэж албаныхан мэдээллээ. 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон байдаг бөгөөд өнөөдөр /2021.05.14/ Улсын Дээд шүүхэд тэдэнд холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг БАТЛАН ДААЛТАД гаргах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан юм. Харин Ц.Амгаланбаатар өөр хэргээр ял шийтгэлтэй тул үргэлжлүүлэн хорихоор шийдсэн билээ. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц