Гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн 64 иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

2021-05-13 14:05999
Орхон аймаг худалдаа үйлчилгээний байгууллага аж ахуйн нэгжийг шат дараатайгаар нээн ажиллуулж эхэлсэн. 
          Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн төвөөс хамтарсан ажлын хэсэг гарч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудтай УОК-ын 41-р тушаалыг мөрдөж ажиллах хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ. 
       Хот дотор хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, хөдөлмөрчдөд ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиж эрүүл мэндээ хамгаалах зөвлөмж мэдээллийг чанга яригч бүхий Онцгой байдлын газрын-3, Цагдаагийн газрын-3, нийт 6 тээврийн хэрэгслээр тогтмол хүргэж ажиллаж байна.
      2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрийн ажиглалтад байх ёстой нэр бүхий 12 иргэн дэглэм зөрчиж, байгууллага аж ахуйн нэгжээр үйлчлүүлэхээр орсон нь ctr.erdenetmc.mn сайтад бүртгэгджээ. Одоогийн байдлаар нийт гэрийн ажиглалт зөрчсөн 63 иргэдийг шалгаж хуулийн хүрээнд арга хэмжээ тооцуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. 
       Ариутгал халдваргүйтгэлийн 6 аж ахуйн нэгжээр ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийлгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 7,317,331 нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгажээ. Үүнд  мэргэжлийн хяналтын газрын 1 ажилтан, 1 улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна. 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц