Өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг боллоо

2021-05-11 13:05272

Энэ оны 3 дугаар сараас өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг тогтолцоо хэрэгжиж эхэллээ. Энэ хүрээнд хорт хавдар, харвалт, шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм. Энэ нь даатгалын тухай хуулийн шинэчлэл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан 03 тоот тогтоолын дагуу хэрэгжиж буй ажил юм.

Түүнээс гадна төр, хувийн гэж ялгахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлт үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотын хэмжээнд “Бадар Хундага”, “Ачит”, “Их тавт”, “Эрхэст оргил”, “Мөнхийн үйлс”, “Очир Увидас” зэрэг хувийн хэвшлийн есөн эмнэлэгт иргэд эрүүл мэндийн даатгалаар хэвтэн эмчлүүлэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл иргэд хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нийт зардлын 85 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 15 хувийг нь тухайн иргэн өөрөө төлөх юм. Түүгээр зогсохгүй хувийн хэвшлийн эмнэлгээр үзлэг, оношилгоо хийлгэсэн зардлыг мөн төр даадаг болно. Үүний хүрээнд Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дунд сонгон шалгаруулалт зарлагдаад байна. Ингэснээр иргэд дурын эмнэлэг дээр очиж амбулаториор үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг юм.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц