Батлагдсан тохиолдол нийт 487, эдгэрсэн тохиодол 278 боллоо

2021-05-05 14:05135
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 908 PCR шинжилгээ хийж ойрын хавьтлын  5 иргэнээс коронавирусын халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 487 боллоо. Үүнээс бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 278 иргэн байгаа юм.
      Хэвтэн эмчлүүлэгчдээс нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд уг иргэн нь чихрийн шижин хэв шинжтэй, хоёр талдаа уушигны хатгалгаатай, амьсгалын дутагдалтай гэсэн хавсарсан өвчлөлтэй ажээ.
     Түүнчлэн хатгаа, чихрийн шижин, даралт ихсэх, таргалалттай биеийн байдал хүндэвтэр 18 хүн эмчлэгдэж байна.
     Батлагдсан тохиолдлуудыг насны ангиллаар нь авч үзвэл 0-18 насны 109, 19-30 насны 64, 31-40 насны 120, 41-50 насны 64, 51-60 насны 55, 61-80 насны 55, 61-80 насны 45, 81-ээс дээш насны 5 иргэн байгаа юм.          Одоогийн байдлаар  9 сараас 17 нас хүртлэх насны 31 хүүхэд эмчлүүлж байна.
Халдвар илэрч байгаа иргэдийн 1 дэх шинжилгээгээр 336 тохиолдол, 2 дахь шинжилгээгээр 95 тохиолдол, 3 дахь шинжилгээгээр 30 тохиолдол бүртгэгджээ.
     Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 1464 иргэн байгаагаас ойрын хавьтлын 389, дам хавьтлын 538, голомттой бүс нутгаас ирсэн 537 иргэн байна.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц