ОК:Хөл хорио тогтоосноор халдварын тархалт 40 гаруй хувиар буурсан

2021-04-30 14:0450

Халдварын тархалтыг хөл хорионоос өмнөх үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурчээ

Өнгөрсөн 24 цагт Орхон аймагт 8 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 395 боллоо.  Үүнээс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас 6, бусад орон нутгаас ирсэн хоёр иргэнээс коронатирусний эерэг тохиолдол батлагдаад байна. Шинээр халдвараар өвчилсөн нь батлагдсан иргэдийн 50%-с дээш хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүйн улмаас шинжилгээгээр илрээд буй аж. 

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд тандалт шинжилгээний баг тарсалтгүй ажиллаж, цэрэг хүчний байгууллагууд хөдөлгөөнд тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийж барьж чадсанаар халдварын тархалт хөл хорионоос өмнөх үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурсан гэдгийг өнөөдрийн нөхцөл байдлын мэдээллийн үеэр мэдэгдлээ. 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц