Д.СҮХЭЭ:Эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний дутагдалд орох эрсдэлтэй байна

2021-04-16 16:04205

НИЙТ ХҮН АМЫН 1% БУЮУ 1000 ГАРУЙ ХҮН ХАЛДВАРААР ӨВЧИЛЖ МАГАДГҮЙ ГЭСЭН ТООЦООЛОЛ ГАРЧЭЭ

Орхон аймгийн онцгой комиссоос иргэдийн ухамсарт тулгуурлаж, үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн ч нийт халдварын батлагдсан тохиолдол  263 болтлоо өслөө. Цаашид өвчлөлийн тоо 7 хоногт 200-300 болж нэмэгдэхээр байна. Энэ нь  эмч, эмнэлэгийн ажилтны хомсдолд орох эрсдэлтэй нөхцлийг бүрдүүлнэ гэж үзэж, Орхон аймагт хөл хориог чангатгах шийдвэр гаргасан.

      Өнөөдрийн Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн 165 нэгжид нийт 1692 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, тусгай мэргэжлийн ажилчин ажиллаж байгаагаас   354 их эмч, 420 сувилагч, 212 эмнэлгийн тусгай дунд мэргэжилтэн 486 бусад ажилтан ажиллаж байна. Ковидын халдварын тархалтын эсрэг хариу арга хэмжээний баг, шинжилгээ, голомт, тандалт судалгаа, тусгаарлах байруудад БОЭТ, аймаг сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, эмийн сан, шүдний эмнэлгийн нийт ажилчдыг татан оролцуулж байна.

Тодруулбал: Дархлаажуулалт хийгдэж байх үед өдөртөө 35 цэгт 260-280, одоо дархлаажуулалт хийгдэхгүй байгаа энэ үед 25 цэгт 160-180 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 32 шуурхай хариу арга хэмжээний багаас өнөөдөр хариу арга хэмжээнд 13 баг тандалт шинжилгээ хийж байна. Тусгаарлах байранд 2 баг, БОЭТ-ийн халдварт болон нэмэлтээр мэдрэлийн тасагт ковидын эмчилгээнд 13 багаас өнөөдөр 3 баг ажиллаж байна. Эрчимт эмчилгээний баг 6 баг бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

Харин Орхон аймгийн Онцгой Комиссоос хийсэн урьдчилсан судалгааны дагуу өвчлөлийн тоо 7 хоногт 200-300 аар нэмэгдвэл нийт хүн амын 1 % буюу 1000 гаруй иргэн өвчилж, эмчилгээний 500 аас дээш шаардлагатай. Энэ хирээр ажиллах хүч шаардагдаж, эрүүл мэндийн салбарын эмнэлгийн ажилчдын ажиллах хүчний нөөц хүрэлцэхгүй хэмжээнд хүрч болзошгүй болоод байгааг ЭМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүхээ мэдээллээ.

Иймд иргэн та тэвчиж болох хорт зуршил, хөдөлгөөнөө хязгаарлаж, хайртай хүмүүсээ болон өөрийгөө хамгаална уу. Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13.2 дахь заалтад

Гэрийн тусгаарлалт ажиглалтын журам зөрчсөн иргэнд

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц