FIFA шинэчилсэн чансаа зарлалаа

2020-06-12 05:061829

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо шигшээ багуудын шинэчилсэн чансааг өчигдөр/2020.06.11/ гаргажээ. Гэвч энэхүү шинэчилсэн чансаанд цар тахалтай холбоотойгоор ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоо хамгийн сүүлд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 09-ний өдөр чансаагаа шинэчилсэн бөгөөд тэр цагаас хойш дэлхийн хөлбөмбөгийн ертөнц бүхэлдээ зогсонги байдалд орсон тул шигшээ багуудын чансааны оноонд ямар нэгэн өөрчлөлт гараагүй ажээ.

Олон улсын шигшээ багуудын чансааг урьдын адил хүчирхэг, залуу авьяастнуудын цуглуулга болсон Бельги тэргүүлж, тэдний араас дэлхийн аварга Франц, хөлбөмбөгийн домгуудын эх орон Бразил, сүүлийн жилүүдэд хүчтэй эргэн ирж буй Англи зэрэг улсууд удаалжээ.

Харин Ази тивийн шигшээ багуудын чансааг Япон улс тэргүүлсэн бол Иран, Өмнөд Солонгос, Австрали, Катар зэрэг улсууд удаалжээ. Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг шинэчилсэн чансаанд FIFA-д бүртгэлтэй 210 орноос 190-р байранд бичигдсэн бол эмэгтэйчүүдийн шигшээ баг өнгөрөгч гуравдугаар сарын чансаагаар 159 бүртгэлтэй улсаас 123-р байранд бичигджээ.

ЭХ СУРВАЛЖ: FIFA


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц