Энтони Жошуа, Тайсон Фюри нар тулна

2020-06-11 11:061608

Мэргэжлийн боксын тамирчин Энтони Жошуа, Тайсон Фюри нар хоёр удаагийн тулаан хийх тохиролцоонд хүрсэн гэж Жошуагийн сурталчлагч Эдди Херн хэллээ. Тэрээр мөн "Тохиролцоо ахицтай байгаа ч ярилцах зүйлс бий. Бид цаг болон газраа удахгүй тохирох болно" хэмээсэн бөгөөд уг түүхэн тулааны тухай яриа өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн юм.

WBA, IBF, WBO холбоодын бүсийг эзэмшигч 30 настай Жошуа, WBC холбооны аварга 31 настай Тайсон нарын тулаан нь 1966 оноос хойших Их Британийн хамгийн том спортын арга хэмжээ болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 1966 онд Английн хөл бөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга болж байв. Тэдний тулаан 2021 онд болох магадлалтай бөгөөд үүнээс өмнө хэн хэнд нь чухал тулаан бий. Жошуа энэ оны арванхоёрдугаар сард Болгарын Кубрат Пулевтэй тулалдах бол Фюри Америкийн Деонтай Уайлдертэй тулах ёстой.

Эх сурвалж: BBC, Skysports


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц