Монголын анхны “Фитнесс эженси” Дубайд нээлтээ хийжээ

2020-06-11 11:061373

Фитнессийн цогц үйлчилгээг үзүүлдэг Фитнесс эженси” компани 2020 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Танхимын болон онлайн сургалт, худалдаа үйлчилгээ зэрэг олон талт үйлчилгээг хүмүүст хүргэдэг гэдгээрээ онцлог юм.

“Фитнесс эженси” нь Монголоос хамгийн анх удаа гадаад зах зээлд нэвтэрч байгаа ба нээлтийн үйл ажиллагаагаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулжээ.

Тус хамт олон нь фитнессийн үйлчилгээний шинэ стандартыг таниулах зорилготой хэмээн тус эженсигийн захирал, ДАШТ-ий хошой алтан медальт Н.Анужин онцолж байсан юм.

ДАШТ-ий хошой алтан медальт Н.Анужин

Мөн тэрээр “Фитнессээр хичээллэхийг хүсэж буй хүмүүс юунаас эхэлж, хэнд хандах, аль фитнесст очих вэ зэрэг асуулттай тулгардаг. Нэг ёсондоо намайг анх хичээллэж эхлэхэд ямар хүндрэл үүсэж байсан, тэдгээрийг бусад хүнд хялбар аргаар шийдэж өгнө л гэсэн үг. Манай сургалтыг дэлхийн өнцөг булан бүрээс авах боломжтой. Ази, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлж байсан туршлагатай багш нар хичээл зааж, зөвхөн танд зориулсан сургалт, хоолны дэглэмийн хөтөлбөр гаргаж өгдөг” хэмээн ярьж байлаа.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц