Аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүллээ
Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар “Хүүхдийн эрсдэлгүй орчин” шалгах, ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын ерөнхий шаардлага MNS 6782:2019” стандартыг хангах байгаа эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулагдан төрийн болон хувийн нийт 26 сургуульд хяналт шалгалтыг өнгөрсөн сард хийж гүйцэтгэжээ. Шалгалтаар сургуулийн барилга аюулгүй байдлыг хангаагүй, хог хаягдлын ангилан ялгах цэггүй, гэрэлтүүлэг муу, цахилгаан болон усан хангамж муу, сургуулийн ойр орчим аюулгүй байдлаа хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.
Хяналтаар явсан хяналт, шалгалтын ажлыг дүгнэж, аймгийн ГХУСАЗСЗ-өөс дараах зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүллээ.
- Ерөнхий боловсролын сургуулийн орчмын авто замуудад хяналтын камер, замын аюулгүй байдал, хурд сааруулагч, тэмдэг, явган хүний гарц зэргийг холбогдох газруудтай хамтран стандартын дагуу хийж гүйцэтгэх;
- Ерөнхий боловсролын сургууль орчмын гэрлийн шон, инженерийн шугам сүлжээний байгууламж зэргийг эрсдэлгүй байлгах, барилга угсралт, засвар үйлчилгээний ажил гүйцэтгэх тохиолдолд нүх, шуудууг бөглөх, аюулгүй ажиллагааны тэмдэглээ байршуулах;
- Ерөнхий боловсролын сургууль орчмын хогийн цэгийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
- Ерөнхий боловсролын сургууль орчмын хяналтын камерын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, MNS6423:2019 стандартыг хангаж ажиллах;
- Ус, усан хангамж халаалтын схемийн буруу холболтыг зөв болгох, эвдэрсэн, хуучирсан шугамыг солих;
- Анги, танхимын дулаалга, гэрэлтүүлэг, өнгө үзэмжийг сайжруулах;
- Галын аюулгүй байдлыг хангах, галын булангийн стандартыг мөрдүүлэх, стандартад нийцүүлэх;
- Сургуулийн орчны аюулгүй байдал, аврах зам гарцын чиглэл, тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах, стандартад нийцүүлэх;
- Ерөнхий боловсролын сургуулийн орчны хашааны эвдэрсэн гэмтлийг засах, стандартад нийцүүлэх;
- Сургуулийн орчны цахилгааны аюулгүй байдлыг хангах, ил гарсан утас зэргийг янзлах, стандартад нийцүүлэх;
- Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээг жил бүр тогтмол хийх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авч ажиллах;
- Сургууль орчмын бүст хяналтын камерыг нэмэгдүүлэх;
- Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо баригдаж байгаа, түр зогссон барилгуудыг хашаажуулж, сурагчид орж бэртэж гэмтэхээс сэргийлэх;
- Ерөнхий боловсролын сургууль орчмын шарилж, хогийн ургамлыг устгаж цэвэрлэх;
Зөвлөмжийн биелэлтийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор гарган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц