
БУСДЫН ХҮҮХДИЙГ АВЧ ЯВАХААР ЗАВДСАН ЭМЭГТЭЙГ ЦАГДААГИЙН ГАЗРААС СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА
Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт "4-6 насны 2 хүүхдийг хулгайлан авч явах оролдлого хийсэн, маргаан дэгдээд байна" гэх эцэг эхийнх нь мэдүүлсэн гомдол мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас 23 настай эмэгтэй "Н"-г саатуулан, шалгаж байна. Тухайн эмэгтэйг сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг мэргэжлийн шинжээч эмчийн дүгнэлт гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. Иймд эцэг эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц