Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2023-07-17 15:07171

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол лхагва гарагт буюу долоодугаар сарын 19-ний 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд орон даяар явагдана.

Энэ удаагийн тохиролд 2023 оны зургаадугаар сарын 01-ээс зургаадугаар сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм.

Сугалаагаар:

-1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
-11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
-51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц